карма байв

31 4 0
                                    

өөрчлөлт гэсэн байх аа

огторгуйд ганцхан чихэртэй гарсан

тэндээс ганц л гарагийг чиглэсэн

тэгсэн ердөө нэг нь л гоё байсан

гэхдээ огтхон ч чихэрээ задлаагүй

тэр миний чихэрийг ч сонирхоогүй

сар надад байсаар байсан

сар надад биш хажууд байсан

дотор бус гадна байсан хэрэг

нар харин түүнтэй адил тул

дэлхийн дэргэд байв

өөрөө ч ойлгосонгүй

ойлгогдохыг ч хүссэнгүй

зүгээр ая байв

тэгээд утга нэхэв

харц тулгармагц урам хугарав

нүд анилдан агаараар дүүрэв

ирээдүй энд байсангүй

гагцхүү гарц л байв

гарц нь гадагш зүглэсэнгүй

тэнд аймшиг байв

айдасгүй аймшиг

зориг шаардсан аймшиг

аймар боловч тэр зөв зам байв

зөв гэж байхгүйд хүслийн зам байв

надад хэт айдас мэдрэгдэв

сэтгэл хөдлөл тэнцвэржихгүй байв

гэтэл энэ нь ирээдүйн сануулга байв

хэцүү байна гэж хэлэхгүй

өвдөж байна гэж хэлэхгүй

туслаач гэж гуйхгүй

амь авраач гэж ч асуухгүй

тийм ертөнцийн хаалга байв

байхгүйг байлгах алхам байв

юу ч мэдэрсэн тэнд гайхалтай төгсгөл бий

шантарсан ч гайхамшигтай хэвээр төгсгөл

бүх санамж ганц удаагийнх

тийм бус бол өдийд шороон дунд

үг бодол хоеул зөрөлдөх

нэг нь шилдэг байвч

нөгөө нь гутамшиг байв

ямар ч дүгнэлт шийдвэр олдсонгүй

гэвч сар өнөөдөр гэрэлтэв

одоо ч хулгай хийж байв

өвчин хүнд байна

зарим зүйл хэтэрхий ээдрээтэй

заримдаа туйл руу алхаж болохоор

өөрийгөө дорд үзсэн 

өөрийнхөө байгааг харсан

бусдынхаар гутамшигтай байгаа

энэ мэдрэмж яг юу юм

хичээсэн ч арилдаггүй

мартахгүй бол намддаггүй

нулимс гарахгүй орохгүй

үгс хурцлаад байдаг үзүүрлэгч

цагийг зуураад чангаагаад байдаг

урагшаа бус мөр гарсан газар луу

галзуурал мөн ухаан санаагүй

сар үзэгдэв

хийж чадахгүй зүйл байхгүй.

ТэмдэглэлWhere stories live. Discover now