Үнэндээ том болох гоё
Өөрөө шийдвэр гаргана
Өөрөө арыг нь үүрнэ
Бүгд надаас шалтгаалнаДаан ч хэцүү болгодог зүйл нь хүмүүс
Өөр хүмүүс өмнөөс чинь шийдвэр гаргасаар байна
Өөр хүмүүс өмнөөс чинь хариуцлагыг чинь үүрэх гэнэ
Бүгд чамаас шалтгаалахгүй байдалд хүргэнэЗүгээр том болгочихож болдоггүй
Зүгээр том болчихсоныг хүлээн зөвшөөрдөггүй
Зөвхөн өөрсдөө том байхыг хүсээд байдаг
Зүгээр тэр жаахан эрх мэдэлд шунаад байдаг
Зүгээр л заах захирах бүхнийг мэдэх сонирхолтойТомчууд өөрсдөө том байх дуртай
Гэхдээ том болж байгаа хүмүүст дургүй
Яг үнэндээ тэд миний сайн мэдэх зүйлийг мэддэггүй
Яг үнэндээ тэд сэтгэл хөдлөлөө ч над шиг удирдаж чаддаггүй
Яг үнэндээ тэд амиа боддог бас мундаг байхын тулд жүжиглэдэг
Яг үнэндээ тэд зөв хүн шиг харагдахыг хичээж бас худал ярьдаг
Яг үнэндээ тэд хүүхдээ хүмүүжүүлж чаддаггүй хэрнээ хүүхдээ хайрладаг юм шиг ярьдаг
Яг үнэндээ тэд өрөвч сэтгэлтэй байхыг уриалдаг хэрнээ байнга хов ярьцгаадаг
Тэр томчууд гэдэг нь сэтгэхүйгээрээ том болоогүй хүмүүс
Би том болмоор байхад намайг үүрэнд минь цоожлоод байх юм
Миний аав ээж биш харин нийгмийн бусад гишүүд