Сэтгэлдээ хар өргөс өвөртөлдөг юм шиг
Бүгдэд уягдаж хадагдаад оосорлуулаад
Нар, сар, тайвшрал ор мөргүй байхгүй
Хийсэн бүхэндээ харамсах сэтгэгдэл
Тэгээд там болон хувирсан амьдрал
Хэдэн хүнд дурласан ч хамаагүй
Гэрлэлтээс хол байх ёстой хүн
Сэтгэл гадагшаа гарах хаалгаа түгжчихсэн
Хонх нүдсэнийг нь хөлдөөчихөөд өөрөө эвдрээд байна
Энэ бие сэтгэл өөр хүнийг нэхээд байна
Танихгүй нэгнийг зоригтой нэгнийг
Халамжтай нэгнийг сонирхолтой нэгнийг
Тэд нууцлаг байх тусмаа удаан үлдэнэ
Харин гүйцэт итгэл бүхнийг бусниулна
Итгэхгүй бол бүр оронгоороо эргэнэ
Хажууд байгаа хүнээс юу ч хүсэхгүй нь
Үхсэн хүн байхыг хичээгээд байна
Мэдэж байгаа зүйл алга
Би яаж амьдрах ёстойгоо ч мэдэхгүй нь
Маргааш нөгөөдрийн аз жаргал биш
Би ойлгохгүй байна
Нар сэтгэлд оршдог байсан
Одоо энд мэдрэмжнээс өөр зүйлгүйг мэдлээ
Энэ гутамшигтай, залхмаар эвгүй мэдрэмж
Зүгээр л хэн нэгэнтэй уулзмаар байна
Бүгдийг ярилцмаар байна
Юу болоод байгааг ойлгохгүй байна.