Зүүд бүхнийг чиглүүлчихсэн
Бүр ямар ч үндэслэлгүй зүйл
Зүгээр л тэг гээд заачихсан
Уг нь өөрийгөө сайн барьсан
Гүндээ сэтгэл нь тийм байж
Одоо яалтай, чимээ гаргахгүй
Аяндаа цагтаа бүх зүйлс болог
Хувь тавилан, учрал тэр нь болог
Ойлгомжгүй ядаргаатай хэвээрээ
Өөрийгөө харааж зүхсэн хэвээрээ
Харамсахаар хэрэг үйл явдлууд
Гэхдээ сэтгэл засахаар үе мөчүүд