Шөнө гэж бодсон нь өглөө байсанСэрүүлэг бус өвдөлт байсан
Харин энэ нөгөө эсрэгцэл
Бүхэл өдрийн амар амгалан
Айдасгүй, бардамнах зүрх зориг
Харин өнөөдөр 2018 оны 11 сарын 5ны Даваа гараг.
Яг одоо дэлхий гэх гарагийн Монгол улсын газар нутагт Улаанбаатар хотод 22 цаг 39 минут болж байна.
Мэдрэмжүүдээ илэрхийлэлгүй хугацаа явж
Үгс, яриагаа бүдгэрүүлэх нь гэлтэй олиггүй бодлууд
Ой ухаан муудчихсан, ухаан санаа мансуурчихсан
Хар дарсан зүүднээсээ гүйцэт сэрж чадаагүй бүүрэг
Шөнийн төсөөллөөсөө айж амьд хүн эрэн хүсэх хоосон бие
Хийхгүй зүйлгүй цагт өөр зүйл хийдэг болсон нь ганцаардал бус
Сэтгэл дэх булингарыг арилгах амархан яг л үхэл шиг
Ердөө зан ааш араншин бүх зүйлд нөлөө бүхий
Бүхний суурь, үр дүнгийн үндэслэл, шалтаг шалтгаан
Хязгаар байхгүй гэхдээ хязгаар нь тэг дээр оршидог
Гэвч бодит хязгаар нь тэгээс дээш хэт явдаг хэрнээ гэнэт зогсдог
Ердөө ганц хүсэл л хязгааргүй
Үүнийг биелүүлж чадна гэх итгэл хязгааргүй
Итгэсний дараах эрч, хүч бие сэтгэл хязгааргүй
Хамаг бүхнээ зориулж чадах зориг зүрх бүхий хайхрамжгүй байдал хязгааргүй
Хязгааргүй биш зүгээр л больж чадахгүй
Больж чадахгүй гэхээс илүүтэйгээр өөрийн эрхгүй мэт
Ганц утгыг хэдэн ч үгээр илэрхийлж болох
Тэдгээр үгс хэзээ ч мэдрэмжүүдийг ялгаж өгөхгүй
Илэрхийлэхээс, ялган тодотгогч бус тул маргахгүй
Тэгээд дутуу дулимаг, гэсэн хэрнээ илүүг олж чадаагүй
Энэ нийгэм шиг
Бүгд мунхаг хэрнээ үүнийгээ дээрдүүлэх арга хайгаагүй
Өөрийн хүслийг хязгаарын оргил дээр тухлуулсан нь
Бусдыг хязгаар гэж юу гэдгийг ч мартахад хүргэсэн
Хүмүүс олноороо амьсгал хураагаасай
Олон хүүрнүүд газарт булагдаасай
Шөнийн тэнгэр одоор бялхаасай
Биднийг ивээх сүнс хажууд чинь байг
Сар чамд хайртай
Итгээрэй
Дахиж хууртаад үзээрэй
Тэр зүгээр л толь
Гэхдээ чи өөрийгөө олж харахгүй
Чи нар биш
Гэхдээ чамд ч бас агаар хэрэгтэй
Чи гал биш
Зүгээр л амьд гэдгээрээ адил
Гэвч сар үүнийг ойлгож чадахгүй
Мөрийцье тэр чадахгүй
Тэр зүгээр л 2 амьдралыг холбоно
Яг ч холбоогүй
Зүгээр л нарнаас хулгай хийсэн
Тэгээд 2 амьдралын төсөөт байдал нь туяа байж таарсан
Тэр туяа амьдралыг эхлүүлдэг
Яг ч эхлүүлдэггүй
Тас харанхуйд ч бид төрдөг
Гэхдээ тэр харанхуй гэрэлний ачаар нэрээ олсон
Тэр бүх зүйл
Нар бүх зүйл
Үгүйсгээч
Чадахгүй
Мөрийцье.