Өөдрөг үзэл. Миний урдаа барих онцлог давуу тал нь.
Хурдан дасан зохицох чадвар. Энэ нь юу юунаас илүүтэй миний төрөлх зан чанараас ганц авах зүйл нь.
Шүүмжлэгч сэтгэлгээ. Гэр бүлийн нөлөөнөөс үүдэн суусан хариу үйлдэл үзүүлэх нэгээхэн хэлбэр хэдий ч үүгээрээ өдийг хүртэл шантралгүй амьдарч чадсан гэж хэлэхээр.
Өөрчлөгдөөгүй би байвал түүнийг яахыг чөтгөр мэдэж байгаа. Загнана, гутаана, доромжлоно, үгүйсгэлгүй хэлэхэд орилж хашхичих энүүхэнд ч өөрийгөө өвтгөхийг мэдэхгүй нөгөө хүндээ гар хүрнэ. Бодит байдалд энэ нь цаг хугацааны эрхээр өөрчлөгдсөн тул үнэндээ эцэст нь сэтгэл дэмжиж хэлэх үгс юун түрүүнд чухалчлагддаг болсныг мөн өөрийн тайвшралыг эрэх нь нэн тэргүүнд тавигдана.
Сэтгэлийг чинь дүүргэдэг нэгэн чамайг хэзээ нэгэн цагт гаргаж хаяна гэхийг сонсоод урам хугарах ч миний сэтгэлгээ, зөн, хэлсэн үгс бүгд үргэлж биелдэг, бодит байдлаа олдог нь түүнийг айх аюулгүй гэдгийг илтгэх ч асуудал нь миний хувьд асуудал бус түүний хувьд маш том айдас болж байгаа нь өөрийгөө хөдөлгөх аль эсвэл түүнийг хөдөлгөх зэрэг дээр эргэлзэх тунгаах шаардлага гаргав.
Өсөж хүмүүжсэн соёл, үзэл тэс өөр байлаа ч усны гүнж далайн ханхүү хайр сэтгэлийн холбоотой болоход усны гүнж л хүн болж хувирдаг. Хэрэв үүнийг ердөө үлгэр гэж бодож байвал гайхамшиг биелдэг гэдгийг санах хэрэгтэй.Өөдрөг байх, хүндэтгэх, эелдэг байх, үнэнч байх, илэн далангүй байх
Өөрийгөө бодсон зүйл бичсэнд хүлцэл өчье гэвч энэ хэрэгтэй байв
Хүчтэй бай!
Хүн шиг амьдрахад зохих сэтгэлийн тэнхээ
Би гайхалтай нэгнийг харсан тул түүний хажууд буй.
Өөртөө сэтгэл хангалуун байх нь хэзээд урагшлах хүсэл тэмүүлэлгүй болохыг илтгэдэг ч өөрийгөө магтаж, цаагуураа өөхшүүлэх нь миний шантралаа давсан гол шалтгаан байв.
Зоосны хоёр тал шиг бүхий л зүйл туйлдаа цугладаггүй.
Тэнд үргэлж боломж болон эрсдэл байна.
Миний хувьд, азтай нэгэн, хэн нэгнээр ивээгдсэн, ямар нэгэн далд нөлөөгөөр хамгаалуулдаг гэх зэрэг эрсдэлийг даатгадаг сэтгэхүйн бодьгалтай тул төрсөндөө талархав.
Зөрүүд зүйлсэд дургүй ч өөрөө зөрүүд тул үүнийг хүлээж авч байгаа нь гайхалтай санахгдаж байна.
Болж буй зүйлсийн сайн талыг нь ямарт хардаг тул өөртөө баярлав.
Түрхэн зуурын бухимдлыг бухимдлаар хариу үзүүлэн эцэст нь халуун дулаанаар тайтгаруулах эсвэл зүгээр л хүлээцтэй байх гэсэн сонголт. Өөрийгөө удирдаж сурч байгаа тул мөн илүү ихээр хичээж байгаа тул жаахан л цаг хугацаа хэрэгтэй байна.