Энэ хүлээлт юу юм?
Өөртөө ханах ёсгүй шиг дараа дараагийнх нь хүрч ирсээр байх ёстой юу?
20:52
Гэрийнхээ гадаа сууж ч байх шиг
Ямар ч хүсэл зорилгогүй юм шиг
Яг нөгөө сүнс нь зайлчихаад ингэдэг шиг
Тэр шөнийн зүүд төсөөлөл байсан шиг
Тэр төсөөлөл гар биед минь мэдрэгдсэн
Тэр мэдрэмж намайг амьсгалуулаагүй
Тэр шөнийн зүүднээс сэрэх хүртэл
Цаг хугацаа ядаргаатай юм
Ингэж бичихлээр надад улам дургүйцдэг байх даа.
Энэ цаг уур надад таалагдаж байна.
Дандаа ийм байгаасай
Гэхдээ цээжин дэх мэдрэмж өөр
Зарим хүмүүсийн маргинал байдал хэт удаан үргэлжлэх юм?
Эсвэл тэднийг гэх сонирхол буурч байгаа байх л даа
Эцэстээ эдгээрс үүрд үргэлжлэхгүй шүү дээ
08:19
Хүлээж байна.
Энэ хүлээлтүүд амьдралын нэг хэсэг минь болоол хувирчихжээ.
Гэхдээ дараа хүлээх хүнгүй болно гэхлээр л
Үзээд алдахад гэмгүй
Хэзээ хүлээж чадахаа болино тэр үед харуусах биз
Гэхдээ сэтгэлд сэвтэй юм
18:09
Сорилгод бүртгүүлэх гэж яарах.
Тэгээд цагтаа амжих.
Харин дахиад л хүлээлт.
Машин засвар дээр өмнө нь ингэж уйдаж үзсэнгүй.
Ходоод ингэж хоол нэхээгүй удаж.
Бас өөртөө ингэж сэтгэл хангалуун явж байсангүй.
Дотор муухайрч байна.
Толгой ч өвдөж байна.
Хамаг бие ч хөндүүр.
Уншихаар ядаргаатай байгаа мөртлөө бичихээр зүгээр.
Сэтгэлийн л хүслэн хойно.
19:00
Дахиад л
Залхуурсны төлөөх хүлээлт ч гэх шиг
Өдөржин машинд явсны дараах ядралт
Идэх хоолоо хүлээх хүлээлт л гэх гээд
Ер нь амьдрал хөгжөөгүй үедээ хүлээлтээр дүүрэн юм байна.