mrkl

15 0 0
                                    

Үүр цайчихаж, хардаа.

Нүдээ аниад аялчихсан юм шиг дахиж мэдэрч чадахгүй зүйлс

Нүдээ нээгээд харсан ч бараан үүлс дунд юу ч алга

Ерөөсөө л мэдрэмж нь сэтгэл хөдлөл нь

Хариу үйлдлийн дараагийн үйлдэл нь үр дүнгээсээ үр дүнгээ шүүнэ

Энэ хэд дэх нь гэдгийг хэлж мэдэхгүй нь

Гэхдээ хийж үзээгүйгээ үзэж байна

Нар мандаж байна, хардаа.

Болохгүй гэсэн бүхий л бодол орой биш өглөө нь хийсэж ирнэ

Энэ дотор хэн юу байгааг мэдэхгүй ч би лав биш

Айдас, урвалт, үл тоомсорлолт, амиа хичээлт, адгийн зангууд

Хүний өмнөөс амьдрахаа больмоор юм

Хүний өмнөөс зовоод
Хүний өмнөөс жаргаад

Миний өөрийн мэдрэмж үүнийг нь дийлэхгүй

Жинхнээсээ сэлэм бамбай бариад хоорондоо тулалдсан

Би гэхдээ хаана нь
ч оролцоогүй

Хэтэрхий айчихсан

Айдас нь хуралдаад даргалчихсан

Айдсаараа алхаад айдсаасаа болж алхаж чадахгүй болчихсон

Айж байгаа зүйл рүүгээ улам тэмүүлээд зүтгээд сурчихсан

Тэгээд айсандаа хэдэн тайвшруулагч ууж, хэдэн цагийг харуулдчихсан

Өөрийгөө өөрийн эрхгүй дараад өөрөө биш болоод байгаа өөрөөсөө дараа нь өөрийгөө яачих ч юм билээ гэсэн бодолд өөрөө автчихна

Айх зүйл байсан эсэхийг дараа нь олж мэдээд тэмдэглэнэ.

ТэмдэглэлWhere stories live. Discover now