jikanga kakaru

11 0 0
                                    

Инээх ч, уйлах ч ер нь ямар ч хариу үйлдэл үзүүлэх тэнхэл алга. Маргаашийн нар тод тусаасай. Ядаж л орноосоо гэгээг хармаар байна. Боломжгүй зүйлс гэж байхгүй. Хэлсэн үгс хийгээд хоолой цаашлаад дүр төрх нь хүртэл нүднээс далдрахгүй сэтгэлд чангаастай байх юм. Бие хүртэл өвчнөө дийлэх аргаа бус өвчинг дийлэх анагаагчийг өвчин болгоод л. Сар харагдаагүй. Харахыг ч хүссэнгүй. Харих замд тэвэр дүүрэн айдас гэрийн хаалгаар ороход зүрхний нэг буланд шигдчихэв. Зүүд үнэн байж. Өөрийгөө дүүрэн шарх соривтой байгаагаар харж байсан юм. Тайллыг нь уншаад үзээрэй. Хар өглөө утгагүй зүйл зүүдлэж гэсэн бодол жинхэнэ утга төгөлдөр байж. Урам байхгүй. Өөрийгөө ч бүхлээр нь үгүйсгэж байхад өөрөө босож чадахгүй. Туйлшрал хэт дээ тулчихсан. Болохгүй, боломжгүй, бүтэхгүй, арга замгүй! Сэтгэл ч бие ч өнгийх тэнхэлгүй. Энэ дараалласан цөхрөлүүд дуусахгүй. Тэвчээр бус бууж өгөлт л байж. Эрсдэл бус хувь тавилан. Өмнө нь эрч хүч, урам зориг ундарч байсан бол одоо зүгээр л амьд баймааргүй байна. Өчигдөр айж байсан бол өнөөдөр ямар ч эргэлзээгүй бэлэн байна. Зүгээр л жаахан ч гэсэн үнэн урмын үгс тэгээд тайвшрал хэрэгтэй байна. Энэ мэдрэмжийг яаж болиулахыг мэдэхгүй гэхдээ төрхөөс л хамт байсан амьд биет шиг санагдаж байна. Асуудал гэж харахгүй, боломж гэж л харья. Тэгээд нөхцөлт байдлыг...

ТэмдэглэлWhere stories live. Discover now