Намайг сайн хүн хүмүүжүүлсэн
Би өөрөө ч сайн хүмүүжсэн
Давс, сахарыг тааруулах нь энэ амьдралаас сурах зүйл
Ихдүүлж байж, дутааж байж анзаарна
Хэмжээ, тун, найрлага, орцыг нь хэрхэн найруулах
Хэрхэн хамгийн шилдэг амтыг гаргаж чадахыг
Дурсан санагалзах хүнтэй байх нь
Эргээд бодоход сэтгэлд дулаахан
Хараах үйл хэт олон, үг ч мундахгүй
Зорилгогүй аргацаасан байдал
Дасан зохицох нь чадвар ч гэлээ
Энэ нь хамгийн гутамшигт үйл
Хөгжихөд нойр үргэнэ, цаг зугтана
Хүмүүсийг их харлаа, ойлголоо
Тэд бүгд амаа хамхивал зохино
Юу ч мэдэхгүй, юу ч санахгүй нь зонхилно
Буруу зөв гэж байхгүй
Өглөө шөнө гэж байхгүй
Эерэг байх сөрөг байх дээр
Үнэнч, ухаантай байх дээр
Тэвчээд өнгөрөхөөс хүмүүс сонсохгүй
Хэн ч юу ч хүлээж авдаггүй
Бүгд анхаарал халамж хүснэ
Зүүний ирээр тоглож орхисноо
Хэн ч юуг ч удирдахгүй
Хэн ч юуг ч шүүмжлэх эрхгүй
Мунхаг хүмүүс олонх нь энд
Сэтгэлийн зовлон дйилдэхгүй
Хэн байж хэний үгэнд дийлдэнэ вэ
Яагаад томоор бодсонгүй вэ
Дарагдчихаж, намайг итгүүлчихэж
Тэд өөрсөд шигээ болгох гэсэн
Өөрийн үзэл бодлыг хаана ч хадгална
Яг одоо аялахыг хүснэ
Олон газраар явахыг хүснэ
Өөрийгөө танихыг хүснэ
Олон зүйл хийхийг хүснэ
Их сургуулиа хурдхан төгсгөхийг хүснэ
Гэр бүлээ жаргалтай байлгахыг хүснэ
Амьтдыг жаргаахыг хүснэ
Хариуцлага гэж мэдэхгүй хүмүүс
Сэтгэл гэж мэдэхгүй хүмүүс
Ирээдүй яахыг мэдэхгүй
Өнөөдөр маргаашийг аргацаасан хүмүүс
Зугаа цэнгэл хөөсөн хүмүүс
Худлаа инээсэн хүмүүс
Шүүмжилдэг, буруутгадаг хүмүүс
Амьдрахын төлөө амьдардаг хүмүүс
Амьдрахын төлөө хичээдэг хүмүүс
Амьдрахын тулд зовж байгаагаа гайхдаг хүмүүс
Бодолгүй, тэнэг хүмүүс
Ийм хүмүүсээс хол байя
Миний гэр бүлийнхэн тийм биш
Хэнийг ч үйлээр нь үздэггүй
Хэний ч сэтгэлийг нүхэлдэггүй
Тэд мэддэг
Хүмүүс ямар муухай гэдгийг
Хүнд хамгийн сайн хань болох зүйл хүн биш гэдгийг
Хүний хамгийн сайн хань амьтад гэдгийг
Мэдэхгүйгээ үгүйсгэдэг
Мэдэхгүйгээсээ ичдэг
Мэдэхгүйгээ нуудаг
Мэдэхгүйгээ мэдэмхийрдэг
Тэр хүмүүс