Өнөөдөр их аймар байсан.
Өнөөдөр дуусаагүй байгаа ч дуусчихна.
2 цагийн нойр одоо цагаа олж.
Тэр тайз гоё санагдаагүй.
Гэхдээ сайхан санагдсан.
Эрх чөлөөтэй, бүх зүйл нээлттэй санагдсан.
Тэдний хүлээлт ядаргаатай санагдсан.
Гэхдээ үдээс өмнөх үдээс хойшхи өөр.
Тэр лааг аваачиж өгөх байсан юм.
Гэхдээ бусад нь ч таалагдсан.
Тэдний инээмсэглэл харьцаа гоё байсан.
Анхны ухагдахуун надаас биш байсанд гол учир бий байх.
Харин надаас үүдэлтэй сэтгэгдэлтэй хүмүүстэй хэд хэд таарсан.
Харих замд ургасан санаа аймар зүйл байж.
Үсний хавчаар биднийг учруулсан эсэх.
Цаг хугацаа амлалтандаа хүрсэн эсэх.
Зурхайн үг өгүүлбэр хууль болсон эсэх.
Эсвэл түүний хэлснээр хувь тавилан.
Армана тасарсан байсанд л оршив.
Хийжүүлсэн ундаанд дурлаж байв.
Ирээдүйд зайлсхийх болсон нь учиртай.
Гэхдээ надад авч өгсөн.
Зүгээрээ гээд өгөв.
Баярлалаа гэж хэлсэн эсэхээ ч үл санав.
Харих зам ямар ч байсан хааога түгжээтэйг мартав.
Ухамсарлаж даан ч чадаагүй хана налав.
Бурхнаас хэд дахин давтан гуйлт эрэв.
Бичмэл тэмдэглэл дээр байгаа хар.
Үздэггүй хүмүүстэйгээ дахин тааралдав.
Өөр найзтайгаа ч хэд дахин мэндлэв.
Бурхан намайг ивээжээ.
Би талархсанаа ч илэрхийлэв.
Эргэцүүлж дийлэхгүй тохиолдол байх.
Эргэцүүлсэн ч хариуг нь үл мэдэх явдал.
Хроносист гэж мэдэх үү? гэж асуув.
Тэр эмэгтэй мэдэхгүй гэж хэлэв.
2 цагийн нойрыг түр азнаан тэмдэглэлээ сийлэв.
Өнөөдөрт баярлалаа.
Бүх зүйлсэд баярлалаа.