liers

10 0 0
                                    

Хүн алддаг болохоор алдааг нь уучилдаг
Хүн дахиж алддаг болохоор дахиж уучилдаг
Гэхдээ хэзээ нэг цагт алдахаа больдог болохоор тэр хүртэл нь уучилдаг
Зүгээр л амархан уучилдаг
Ертөнцийн төгсгөл өнөөдөр биш тул
Арга зам байгаа цагт уучилдаг
Гэхдээ алдсанаа ойлгодоггүй хүмүүс
Нэг алдаагүй хүний алдааг нуудаг хүмүүс
Дахиж алдахад нь алдаагүй гэж боддог хүмүүс

Зүгээр л би яахав буулт хийчихье
За яахав энэ удаа уучилчихья
Зүгээрдээ уур нь гарч таараа
Энэ үг бүрийн ард ямар их сэтгэл, хүсэл, хайр, хүндлэл, итгэл оршиж байсныг
Магадгүй хэзээ ч ойлгохгүй хүн байсан ч ойлгож ухаарах өдөр ирж л таараа
Жаргалтай эхлэлээ мартаж чадахгүй
Тэр жаргалтай үе шигээ төсөөлж ирсэн ч
Жаргалтай зүйлс удаан үргэлжлэхгүй
Тэр хүн дахиж хэвэндээ байхгүй юм байна.

Сэтгэлийг минь ойлгох нэгэн гарч ирээсэй
Гэхдээ тэр хүртэл тэсэх болохоор
Адгийн дурсамжууд бүдгэрээд инээж дурсах хүртэл
Бодол минь зөв байж, зовлонгийн эцсийг үзсэн байгаасай
Талархахгүй ээ
Ердөө л нэг алдаагаа дахиад алдаж байгаадаа гутарч байна
Сэтгэлээсээ гаргаж чадахгүй байгаа тэр их итгэл найдварыг мөхүүлмээр байна
Зүгээр л цөхрөлийг минь тайлах нэгэн хэзээ ч надад цөхрөл авчирсныг мэдэхгүй байгаа шиг
Өөрөө өөртөө учруулсан гайгаа өөрийн тэнхээгүй сэтгэлээрээ мартчихаж чадахгүй нь
Зүгээр л хар дарсан зүүд мэт байсан амьдрал минь тэрхэн зуурт
Хэзээ ч сэрэхгүй хэрцгий ертөнцөд байсан амьдрал байж
Нар дахиж мандахдаа өчигдрийн нартай адилхан байдаггүй шиг
Хүн дахиж хайрлахдаа урьдынх шигээ хайрлаж чаддаггүй шиг
Амьдрал дахиж эхлэхдээ өмнөх шигээ огт үргэлжилдэггүй шиг
Үгс дахиж хэлэгдэхдээ ер хийсэж алга болдоггүй шиг
Харц дахиж хоосрохдоо хэзээ ч итгэл дотроо асаадаггүй шиг
Сэтгэл дахиж өвдөхдөө яасан ч нулимсаа нуудаггүй шиг
Өнгөрсөн хэзээ ч мартагдахгүй хар толбо үлдээж
Өнгөрсөн хэзээ ч дурсагдахаар жаргалтай мөч үлдээж
Өнгөрсөн хэзээ ч өөрчлөгдөж болшгүй түүхийг үлдээж
Өнгөрсөн хэзээ ч тайлшгүй үнэнийг бидэнд үлдээж
Өнгөрсөн хэзээ ч засруулшгүй хэнэггүй алдааг үлдээж
Өнгөрсөн хэзээ ч зогсохгүй алхам тутамдаа амьдралыг минь залгиж байж

ТэмдэглэлWhere stories live. Discover now