Ганцаардаад эхэлчихжээ
Ямар ч тэнхэлгүй болчихож
Шинэ зүйл шинэ сонирхол хэрэгтэй байна
Шинэ төрлийн зовлон эсвэл өвдөлт ч юм уу
Гар өвдөж байна, гэхдээ байдгаараа л
Сэтгэл хөндүүрлэж байна, өмнөх шигээ л
Ердөө төсөөлшгүй тохиолдол нь энүүхэнд хүлээж байна гэх шиг
Магадгүй дахиад хүлээлгэх гэсэн нэгэн сэдэл мэт санагдах ч шиг
Гоё хүнтэй гоё баймаар байна
Гоё зүйл хийж гоё цаг хугацааг үрье
Бусдаас нь залхчихсан
Өвдөлтөнд нь дасчихсан
Тэгээд бүр жирийн мэдрэмж
Өдөр бүр авах бусдын ядаргаатай сэтгэгдэл
Цаг мөч бүрийн айдас хөндүүрлэл
Зүгээр зүрхээр минь наадаж ханаач дээ
Эсвэл би л тийм зүрхлэмтгий дорой нэгэн
Гэхдээ үгүй
Би баттай хэлнэ!
Би хэнээс ч зоригтой
Үгүй байлаа ч
Би өөрийгөө өөртөө хэнээс ч илүү ИТГҮҮЛНЭ!
Өөртөө итгэлтэй байдал бүх зүйлийн эхлэл байх
Магадгүй өмнөх өгүүлбэрийн төгсгөлийн үгийн утга нь өгүүлбэрийнхээ утга санаатай зөрчилдөж байгаа ч үнэнхүү юу гэж ойлгох нь чиний дур.
Юунд итгэх хэрэгтэй болон шаардлагатай
Үүнд чиний өөрийн зарчим, амьдралын шаардлага нөлөөлөх болно
Ноён нуруу гээч үүнээс үзэгдэх байх ч
Үзэгдэхгүй бол чи хувт хүн талаасаа төлөвшөөгүй сул дорой гэж өөрийгөө баттай үзэж болно.
Мэдээж сул дорой учир баттай үзэж зүрхлэх сэтгэл чамд байхгүй.
Харамсалтай.
Яагаад гэнэт шүүмж, доромж гаргаж ирээд байгаа учир гэвэл
Зүрхний цохилт 110 давсан байна
Амьсгал ч хүндэрч байна
Нулимс ч хураагүй удаж
Зүгээр бухимдлаа тайлмаар байсан юм.
Би орилж хашхирахаа болиод удаж байна
Тайван, амгалан, хүлээцтэй, тэвчээртэй, ухаалаг болоод удаж байна
Юу хүндлэгддэг, юу илүүд үзэгддэгийг мэдээд ч тэр
Хүмүүсийн харцыг ховсдож сурснаас гадна, хэлийг хэрхэн ашиглах та дээр ч
Зүгээр л итгэлтэй байдал болон, туйлын сэтгэлийн хүсэл зорилго чамд бэлэглэчихдэг хэрэг.
Туршаад үзээрэй.
Хэрэв 3 дахь дээрээ бүтээгүй бол миний сүлд үг 4 шүү.