thon kray

41 2 0
                                    

Хэсэг хүмүүсийн нулимс ямар их тэвчээр агуулж байдгийг харах нь миний ч нулимсыг хөтлөж орхих юм.

Зүгээр л хэн ч харсан хамаагүй ээ гээд байдаг бүхнээ бодоод уйлчих.

Дараа нь санахыг ч хүсэхээргүй болно.

Үнэндээ тэр их зүтгэлийн дараа юу ч хийгээгүй нь хожиж байдаг нь бурхан харгис ертөнц бүтээжээ гэмээр.

Тэдэнд гүнээ талархдаг ч иймэрхүү зүйлд тэвчээр бас заяах хэрэгтэй байсан гэж гоморхмоор.

Юу гээч?

Хүний зан араншингийн талаар зүй тогтол байдаг юм шиг.

Тэд яг ижилхэн.

Эд яг л нэг хүн юм шиг.

Би бас хэсэг хүмүүстэй харъяалагдана.

Энэ зүгээр л хүмүүжил.

Юуны ч цаана юу ч байж болно.

Нөгөө барын арьс нөмөрсөн туулай гэдэг шиг. Эсэргээрээ ч юмуу.

Даан ч энэ бүх гашуудал шаналлын эцэст хэн нэгэн чамайг бүлээн санагдах хатуу үгээр эсвэл дотно санагдах тийм тэврэлтээр тайвшруулна.

Эцсийг нь мэдчих юм бол үүрд зовж амьдармаар санагдана.

Тийм болохоороо л өндөр барилгаас үсрэх хүртэл нь тамлаад юу ч мэдрэхгүй болгодог ч байж болох юм.

Гэхдээ зүгээр л бууж өгтөл нь яргалчихаад дараа нь хүслийг нь биелүүлдэг юм шиг.

Нулимсаа үнэтэй байлгавал амьдрал өөрөө цэгцэрчихдэг юм шиг.

Худал хуурмаггүй болчих юм шиг.



ТэмдэглэлWhere stories live. Discover now