Хэсэгхэн зуур

30 1 5
                                    

Болохгүй зүйл хийцгээе

Бас болохгүй хүн байя

Магадгүй нөгөө шилжилтийн нас нь надад одоо л эхэлж байгаа юм билүү

Хэсэгхэн зуур болохгүй амьдарчихья

Яагаад болохгүй гэж энэ чинь минийх

Сонголтоо би өөрөө хийнэ

Дөрвөн давхарын болконоор хүмүүсийг ажин суун зайрмаг иднэ

Хажууд нь хэн ч байхгүй боловчиг сэтгэлд нь дундрашгүй итгэл найдвар

Сэрүүхэн салхитай үүлээр бүрхэгдэж буй тэнгэрийн доор

Тамхины утаа дэгдээд тэгээд алга болчихно

Биеэ дийлэхээ болиод тэгээд газар хэвтэнэ

Хэзээ болих вэ?

Хэзээ ч болимооргүй байна

Гэхдээ сонирхолгүй болохоороо мартчихна

Унтацгаая

Гуниг шаналалаа мартаад хэсэг зүүрмэглэе

Үүрд байсан ч хамаа алга

18:12

Зарим зүйлсийн сөрөг нөлөө давуу тал нь юм шиг санагдах юм

Дээд зовхи байн байн татах нь сэтгэл бүр тайвшруулна

ТэмдэглэлWhere stories live. Discover now